Монгол орон нь дэлхийн усны нөөц нэн багатай гэж тооцогддог 22 орны нэг юм.Усны нөөцийн 80% нь гадаргын ус, 20% нь газрын доорх ус бөгөөд гадаргын усны нийт хэрэглээний 0.4% -ийг хүн амын унд ахуйн хэрэглээнд, 99.6% -ийг үйлдвэр үйлчилгээнд хэрэглэдэг.
Ахуйн хэрэглээний нэг литр усны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Орон сууцны оршин суугч хоногт дунджаар 140 литр , гэр хорооллын оршин суугч шугамд холбогдсон бол хоногт дунджаар 10 литр, зөөврөөр авдаг бол 9 литр ус хэрэглэдэг. Энэ нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад орон сууцны оршин суугчдын хувьд 3 дахин багассан үзүүлэлт юм. Гэвч усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдлэг муу, мэдээлэл хангалтгүйгээс иргэд унд, ахуйдаа усыг зөв зохистой, үр ашигтай хэрэглэж чаддаггүй.. Үүнээс гадна үйлдвэр, уурхай зэрэгт усыг хайр найргүй хэрэглэж байна.
Powered by Froala Editor