Өнөөдөр ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хуралдаан боллоо.
Хуралдаанаар Тодорхойлолтыг дэмжих тухай /Дүүргийн иргэдэд шагнал гардуулах талаар/
Журам батлах тухай,
Оюутан эргүүл ажиллуулах журам батлах тухай ,
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэдийн нэрсийг батлах тухай
гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Эдгээр асуудлаас онцлон санал авсан асуудал нь “Оюутан эргүүл ажиллуулах журам батлах тухай’ асуудал байв:
Энэ асуудлыг Дүүргийн цагдаагийн газрын гэр бүл хүүхэд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн О.Батжаргал танилцуулсан юм.
Нийгмийн хэв журмыг зохицуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллага их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, оролцоог дээшлүүлэх мөн оюутан /иргэн/-ийг хууль эрх зүйн мэдлэг , нийгмийн хариуцлага , идэвх , оролцоог нэмэгдүүлэхэд журмын зорилго оршино
Танилцуулсан асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчид зөв ажил хэрэг болох нь хэмээн дэмжсэн бөгөөд тодорхой саналуудыг мөн журмандаа тусгаж өгөх хэрэгтэйг онцоллоо.
Тухайлбал ИТХ-ын тэргүүлэгч Б.Жагар: Оюутнуудыг сонгохдоо 1, 2 р дамжааны оюутнууд балчирдана. Тиймээс 3,4-р дамжааны оюутнуудыг хамруулвал тэд хууль гэж юу юм, ажлын байран дээр гараад юуг анхаарах юм, ажил хийнэ гэдэг нь ямар байдаг талаар ойлголттой болох сайн талтай. Энэ ажилд миний бие оролцож зааж сургаж болно гэдгээ илэрхийллээ. Мөн Тэргүүлэгч Н.Наранцацралт: Сургуулийн багш нар, захирлуудыг энэ ажилд идэвхийлэн оролцохыг урилмаар байна.Үүнийг журмандаа тусгахыг санал болголоо.
Өнөөдөр хэлэлцсэн асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Powered by Froala Editor