Монголын улаан загалмай нийгэмлэг нь хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвенци, нэмэлт протоколуудыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго нь зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.
Тус нийгэмлэг нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх;
- гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;
- гамшиг, осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
- олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх;
- хүүхэд, залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх.
Бүрэлдэхүүн | Албан тушаал | Овог нэр |
Хорооны Тэргүүн, Удирдах Зөвлөлийн Дарга
| Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга | Г.Батсайхан |
Удирдах Зөвлөлийн Гишүүд | Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хурлын даргын Зөвлөх | Я.Энхбаатар |
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч | О.Анхбаяр | |
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ХУД-ын ЗДТГ-ын аж ахуйн хэлтсийн дарга | З.Буянт | |
НҮБ-ын элч дуучин, гавьяат жүжигчин | Т.Ариунаа | |
Хүүхэд Залучуудын Хөдөлгөөний ахлагч | Д.Үүрийнтуяа | |
Сайн дурын идэвхтэн | Ш.Энхжаргал | |
Хорооны олон нийттэй харилцах гишүүн | Ч.Идэрчулуун | |
Хорооны удирдах зөвлөлийн гишүүн | Б.Шүрэнцэцэг | |