Бид “Модоо хайрлая” гэж хэчнээн хэлж яривч технологи өндөр хөгжсөн өнөө үед цаас үйлдвэрлэлийн гол түүхий эд нь мод хэвээр л байна. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлаас үүдэж улс орнууд мод, модны хэрэглээгээ танаж, байгаль экологио хайрлан хамгаалахад анхаарч байгаа ч цаасны хэрэглээ буурахгүй байна. Цаасны хэрэглээгээ хязгаарлаж хэмнэлттэй хэрэглэвэл ой мод сүйдэхгүй модны хэрэгцээ багасгана гэсэн эко сэтгэлгээтэй байх нь чухал юм.
Powered by Froala Editor
Сошиалаар түгээх: