Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэлнэ. Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа нь гамшгийн өмнөх үйл ажиллагаа бөгөөд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгуурлана.
Гамшгийн эрсдлийг бууруулах зорилгоор гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь дараахь арга хэмжээг авна. Үүнд:
- болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах;
- барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улс, орон нутгийн төсөвт байгууллага, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангах;
- гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх;
/ “Бүтцийн арга хэмжээ” гэж барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээг ойлгоно.
“Бүтцийн бус арга хэмжээ” гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах болон бусад арга хэмжээг ойлгоно./
- гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх;
- хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох.
Бүрэлдэхүүн | Албан тушаал | Нэр |
Дарга | Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга | Г.Батсайхан |
Орлогч дарга | Онцгой байдлын хэлтсийн дарга | Д.Бат-Эрдэнэ |
Гишүүд | Засаг даргын тамгын газрын дарга | С.Энхбаяр |
Дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс | Ц.Эрдэнэцэцэг | |
Цагдаагийн газрын дарга | Т.Дамбийням | |
Замын цагдаагийн хэлтсийн дарга | Г.Бямбадорж | |
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга | Б.Алтантуяа | |
Боловсролын хэлтсийн дарга | Ж.Отгонхорлоо | |
Эрүүл мэндийн төвийн дарга | Э.Бодьцэцэг | |
Газрын албаны дарга | Б.Батчимэг | |
Улаан загалмайн хорооны дарга | Э.Наранчимэг | |
Нарийн бичгийн дарга | Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга | О.Гансүх |
Хариуцсан мэргэжилтэн | Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгийн эрсдлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн | Т.Одгэрэл |
Powered by Froala Editor