Хаягдал цаас нь хорт хийг агаарт ялгаруулдаг

Хаягдал цаас нь хорт хийг агаарт ялгаруулдаг

Бид бичгийн цаас, хуучин ном, сонин, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, тавилгын хайрцаг гээд ажил болон гэртээ өдөр тутамд маш их цаасыг өөрсдөө ч мэдэлгүй хог хаягдал болгож байдаг. Энэ нь эргээд байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд ч асар хортой нөлөөг үзүүлдэг.

Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг. Ингэснээр нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг. Тиймээс цаасаа хэмнэж байгалиа хамгаалах энгийн аргуудыг ашиглах хэрэгтэй.

 Ажилчдадаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр  хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цаасан харилцааг цахим хэлбэрээр илгээх

Компьютерт 12 гэсэн фонтоор бичсэн 57 хуудсыг 11-тийн фонтоор бичихэд 6 хуудас цаас хэмнэдэг 

Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах

Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх

Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах

Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх

Хаягдал цаасыг шууд хогийн саванд хийлгүй цуглуулж байгаад дахин боловсруултад өгөх

 

Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: