Бид мод ургамлыг харах дуртай байдаг ч хайрлан хамгаалж төдийлөн чаддаггүй. Ойн модыг хүссэнээр эвдэн сүйтгэж бэлтгэж, зарж борлуулж ашиг олдог. Тарьж ургуулдаг ч арчилдаггүй. Зүлгэн дээр хайр найргүй гишгэчин сүйтгэдэг. Гэтэл ой мод ногоон байгууламж нь
Дуу чимээ намсгаж, зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг
Мод нь өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис ялгаруулдаг
Мод нь хөрсийг хамгаалдаг
Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг
Нарны тусламжтайгаар хүчилтөрөгч үйлдвэрлэнэ
Усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ
1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг. Тиймээс ногоон байгууламжийг хайрлаж хамгаалах эко сэтгэлгээтэй байх нь чухал юм.
Powered by Froala Editor