Таны байгаль орчинд хөрөнгө оруулах эхний алхам эрчим хүчийг хэмнэхээс эхэлнэ. Гэрэлтүүлэг буюу гэрлийн чийдэнгээ цахилгаан бага зарцуулдаг, удаан ашиглалттайг сонгох хэрэгтэй. Үүний учир нь эрчим хүч үйлдвэрлэхэд байгалийн шавхагдах нөөц ихээр зарцуулдаг. Гэрлийн чийдэнгийн хувьд лед гэрлийг сонгох нь зүйтэй. Лед гэрэл нь таны өмнө нь хэрэглэж байсан гэрлийн чийдэнгээс 70-90 хувийн бага эрчим хүч зарцуулдаг. Үүнээс гадна хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлийн систем бол эрчим хүч хэмнэх гол шийдэл юм. Цахилгаан төхөөрөмжүүдийг бүрэн унтраах хүртэл эрчим хүч зарцуулсан хэвээр айдаг. Бид өрөө болгоны цахилгаан төхөөрөмжийг нэг бүрчлэн унтраах хэрэгтэйг тэр бүр санаад байдаггүй. Тиймээс мартахгүйн тулд ухаалаг автомат удирдлагын төхөөрөмж ашигласан ч болох юм. Нэг үйлдлээр бүх төхөөрөмжөө тогноос нь салгаж чадах тул хэрэглэхэд хялбар төдийгүй эрчим хүчийг 10 хүртэлх хувиар хэмнэдэг
Powered by Froala Editor