Хан-Уул дүүргийн 8-р хороонд Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

Хан-Уул дүүргийн 8-р хороонд Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.

Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байна.

Урьд нь манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм.

 

Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: