2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдад нийт 23.300.000 төгрөгийн өртөг бүхий “Vosonic” брэндийн энгэрийн камерын бичлэг хуулах, хадгалах боломжтой төхөөрөмж 1, “kenwood” маркийн гар станц 30 ширхэг тус тус гардуулж өглөө.
Шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр цагдаагийн газрын алба хаагчид гудамж, зам, явган эргүүл, хөдөлгөөнт байдлаар үүрэг гүйцэтгэсэн камерын бичлэгээ богино хугацаанд хуулах боломжтой юм.
Powered by Froala Editor
Сошиалаар түгээх: