1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл бөгөөд 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-ны өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм. Улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Powered by Froala Editor