Хан-Уул дүүргийн ИТХ-ын нэрэмжит “Хан-Уул Лиг “ амжилттай болж өндөрлөлөө

Хан-Уул дүүргийн ИТХ-ын  нэрэмжит “Хан-Уул Лиг “ амжилттай болж өндөрлөлөө

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортод дуртай болгох, спортоор дамжуулж бие бялдрын болон оюун санааны хөгжил олгох зорилготой Хан-Уул Лиг тэмцээн амжилттай зохиогдлоо. Тэмцээн нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж, 21 хорооны нийт 25 баг тамирчид оролцсон юм.

Харин өнөөдөр шилдэг дөрвөн баг өрсөлдөж  аваргаа шалгарууллаа.

Хүрэл медаль - 8-р хорооны баг тамирчид

Мөнгөн медаль - 16-р хорооны баг тамирчид

Алтан медаль - 2-р хорооны баг тамирчид  шалгарсан бол

Шилдэг тоглогчоор Б.Энх-Амар

Шилдэг дасгалжуулагчаар  У.Гэрэлт-Од нар шалгарч бусдыгаа манлайллаа.

Хан-Уул Лигийн анхны аваргаар 2-р хорооны баг тамирчид шалгарч анхны алтан цомын эзэн боллоо.Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье.

 

 



Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: