Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг , түгээх, сурталчлан таниулах зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2023” тэмцээнийг 18 сургуулийн 180 сурагчид, 36 багш, 36 эцэг, эхүүд амжилттай оролцлоо.
Тэмцээний шагналт байранд
1-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургууль
2-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 15-р сургууль
3-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 130-р сургууль
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 18-р сургууль
“Уран зохицуулагч”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургуулийн сурагч Э.Эрдэнэ
"Шилдэг багш"-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургуулийн багш Г.Тайванбаатар, Р.Бадамханд нар тус тус шалгарлаа.
Powered by Froala Editor