"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ 2023" дүүргийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан   "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ 2023" тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 150 багш, сурагчид оролцлоо.

Тэмцээний шагналт байранд:

  • Тэргүүн байранд Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургуулийн ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ КЛУБ 
  • Дэд байранд Д.Ган-Уяа захиралтай 18 дугаар сургуулийн СОЁМБО
  • Гутгаар байранд Ө.Болормаа захиралтай 130 дугаар сургуулийн ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ ГЕНЕРАЛУУД


Тэмцээний шилдгээр:

  • "Шилдэг багш"-аар 75 дугаар сургуулийн "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ КЛУБ"-ийн багш Ц.Оюунгэрэл, Б.Мөнхтамир
  • "Шилдэг багийн ахлагч"-аар 15 дугаар сургуулийн "СОНОР" багийн ахлагч Ц.Хулан нар шалгарлаа. 


Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: