Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд хэлмэгдүүлэлтийн хор хөнөөлийг таниулан соён гэгээрүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулсан эсээ бичлэгийн уралдааныг 2022 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэ жилийн уралдааныг “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Хүний эрх” сэдвийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулсан. Эсээ бичлэгийг сэдвийн агуулгыг бүрэн гаргасан байдал, хэл найруулга, бичгийн алдаагүй, ашигласан, дурдсан тоо мэдээ, намтар зөв эсэх шалгууруудаар дүгнэсэн.
- Тэргүүн байр-15 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Х.Энхжаргал шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал
- Дэд байр-161 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Бөртэ шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал
- Гутгаар байр-59 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Батжаргал шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал
- Тусгай байр-15 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Б.Эрдэнэзаяа тусгай байранд шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагналаар тус тус шагнуулсан.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга О.Гансүх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уралдааны ялагчдыг хүлээн авч шагналыг гардууллаа.
Powered by Froala Editor