Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Боловсролын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх "Үе тэнгийн сургагч багш бэлтгэх" сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго үе тэнгийн сургагч багш бэлтгэснээр өсвөр үеийнхэнд хууль, эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, холбогдохоос өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, дадал, чадварыг бий болгох, мөн эрүүл зөв хооллох, нөхөн үржихүй, согтууруулах ундааны нөлөө болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үе тэнгийнхэндээ үнэн зөв мэдээлэл дамжуулахад оршино.
Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын төлөөлөл 60 сурагч хамрагдсан.
Powered by Froala Editor
Сошиалаар түгээх: