Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газартай хамтран зам тээврийн осол, гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Нэг зам Нэг соёл" арга хэмжээг дүүргийн хэмжээнд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Мөн тээврийн хэрэгслийн жолоочид сануулга өгч, гаргасан зөрчлийг арилгуулан, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай зөвлөн ажиллаа.
Тээврийн хэрэгслийн ард суусан жолооч бүр нэгдэж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хариуцлагаа нэмэгдүүлэх, дүрмийн талаарх ойлголт мэдлэг, хандлагаа дээшлүүлэх, бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Powered by Froala Editor