Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулсан. Тус төв шинэчлэн нээгдсэнээр иргэд цаг хугацаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд төрийн үйлчилгээний мэдээлэл, лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна.
Сошиалаар түгээх: