Хатан хаан Элизабет II дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хоёр дахь эрхэм боллоо

Хатан хаан Элизабет II дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хоёр дахь эрхэм боллоо

Их Британийн хатан хаан Элизабет II өчигдөр дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хоёр дахь эрхэм болжээ.

Даваа гарагийн байдлаар тэр хаан ширээнд заларснаасаа хойш 70 жил, 127 хоногийг өнгөрүүлсэн байна.

Дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүн нь Францын 14 дүгээр Луй хаан юм. Тэр дөрвөн настайдаа хаан ширээнд заларч, 1643-өөс 1715 оны хооронд 72 жил 110 хоногийн турш Францыг захирч байжээ.

Элизабетаас өмнө 2016 онд нас барсан Тайландын хаан Бумибол Адулядей түүхэнд хаан ширээнд хамгийн удаан суусан хоёр дахь хүнд тооцогдож байсан юм.

Одоо 96 настай Элизабет хаан эцэг Жорж VI-ыг 1952 оны хоёрдугаар сарын 6-нд нас барснаас хойш нэг жилийн дараа Их Британийн хааны титмийг зүүж байжээ.

Энэ сарын эхээр Элизабет хаан ширээнд заларсныхаа 70 жилийн ойг тэмдэглэсэн юм.

Хэрвээ тэр 2024 оны тавдугаар сар хүртэл хаан хэвээр байвал 14 дүгээр Луй хааныг гүйцэж, дэлхийн түүхэнд тусгаар улс орныг хамгийн удаан хаанчилсан эрхэм болох ажээ.

Хатан хаан 2015 онд Викториа хатан хааны амжилтыг эвдэж, Британийн түүхэнд хамгийн удаан хаанчилсан хүн болж байв.

Викториа хатан хаан 64 жил хаанчилсныхаа дараа 1901 онд нас барж байжээ.

Элизабет 1944 онд 18 насандаа Британийн армид алба хааж, дэлхийн хоёрдугаар дайныг үзэж байв.

Түүнийг хаанчилж байх хугацаанд Их Британи улс 14 ерөнхий сайд сольжээ.

 

Эх сурвалж: Business Insider

Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: