Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн "Оюутан эргүүл" ажиллуулах журмыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батласан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахаар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ХУД дэх Цагдаагийн газартай хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн 250 гаруй оюутан залууст Оюутан эргүүл ажиллуулах журмыг танилцуулан, эргүүл гүйцэтгэж байх хугацаанд анхаарах зүйлс, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Оюутан залуус сайн дурын үндсэн дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт оюутан залууст гүнээ талархсанаа илэрхийлье
Powered by Froala Editor