Модны ашиг тус
Дэлхийн ертөнц хөгжихийн хэрээр байгаль орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байдаг. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Мод нь дуу чимээ намсгаж, зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг
- Мод нь өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис ялгаруулдаг
- Мод нь хөрсийг хамгаалдаг
- Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг
- Нарны тусламжтайгаар хүчилтөрөгч үйлдвэрлэнэ
- Усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ
- 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг
Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм. Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол орны ой мод нь Төв Азийн хуурай, гандуу уур амьсгалын нөлөөн дор харьцангуй удаан ургадаг. Мөн нөхөн сэргэх чадвар сул, түймэр, хортон шавж, өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд маш эмзэг ой юм.
Powered by Froala Editor