ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийлээ.
Дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналын дагуу төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж тодорхой амжилт гаргасан иргэдийг Монгол улсын “Гавъяат малын эмч”, “Гавъяат агрономич”, “Гавъяат дасгалжуулагч”, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан”, “Гавъяат багш”, “Соёлын гавъяат зүтгэлтэн” “Гавъяат эдийн засагч”, “Гавъяат жүжигчин” цолоор, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Цэргийн гавъяаны одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулахаар тодорхойлолтыг дэмжиж холбогдох газар уламжлахаар шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг үндэслэж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн сонгуулийн хэсэг, нутаг дэвсгэр, төвийг 60 хэсэгтэй байхаар тогтоож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Сошиалаар түгээх: