Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13.1-т “Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсэг /цаашид "хэсэг" гэх/-ийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Хан-Уул дүүрэгт ажиллах 74 хэсгийг байгуулж, нутаг дэвсгэрийг зарласан.
Зарим санал авах байранд үүсэн нөхцөл байдлыг харгалзан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXI хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, 15 санал авах байрны байршилд өөрчлөлт оруулсан.
Powered by Froala Editor