Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хуралдлаа. Хуралдааныг танхимаар болон цахимаар зохион байгуулсан бөгөөд 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт санал авах, төлөвлөгөөний дагуу гал түймэр, үер ус, газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн аяныг зохион байгуулах, холбогдох аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтэд зөвлөмж,  чиглэл өгөх, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллах.
 Цаашид “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот 2030” санаачлагын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж ажиллах талаар ярилцлаа.

 
 Мөн энэ онд багтаж Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг дараах чиглэлээр холбогдох хуулийн этгээдээр хийлгэх
Үүнд:
1. Объектын гал түймрийн эрсдэлийн үнэлгээ
2. Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ 
3. Байгаль цаг агаарын эрсдэлийн үнэлгээ (хүчтэй салхи шуурга, үер, ус) гэх мэт
4. Ой хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ
5. Химийн ослын эрсдэлийн үнэлгээ
6. Хүн ба мал, амтны гоц халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ
 Дээрх эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайланд тулгуурлаж цаашдын дүүргийн бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээг уялдуулан зохион байгуулах, өнөөгийн нөхцөлд үүсэж болзошгүй эрсдэлүүдэд зөвлөмж чиглэл өгч ажиллах талаар санал солилцов.

Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: