"Замын хөдөлгөөн цагаан толгой 2024" тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Замын хөдөлгөөн цагаан толгой 2024" тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.



Тус тэмцээнд 23 цэцэрлэгийн 230 хүүхэд, 92 эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч оролцсоноос
  • Тэргүүн байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг
  • Дэд байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэгГутгаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 326 дугаар цэцэрлэг
  • Тусгай байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэг

Шилдэг уран зохицуулагчаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэгийн Л.Буянхишиг нар тус тус шалгарлаа

Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: