Хяналт шалгалт

УДИРДАМЖ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 

шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, 

хүүхдийн эрхийг хэрхэн ханган ажиллаж

байгааг санал дүгнэлт гаргах тухай 

Нэг.Зорилго

1. Дүүргийн нутаг дэвсгэрт сүм хийд, шашны үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудаас зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улсын “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам” болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж шалгалтын дүн, санал дүгнэлт гаргахад чиглэгдэнэ.

Хоёр.Шалгалт хийх хугацаа

2. 2022 оны 05 дугаар сарын 17, 18, 19, 20-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Гурав.Шалгалтын ажлын зохион байгуулалт

3.1. Шалгалтын ажлын хэсэгт Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шалгалтад хамрагдах шашны байгууллагуудын холбогдох судалгаа, шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах.

3.2. Шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Хурлын төсвөөс гаргах.

3.3 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй сүм хийд, шашны байгууллагуудад хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах.

3.4 Шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж, шалгалтын талаарх тайланг танилцуулж ажиллах.


Powered by Froala Editor