“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2023” тэмцээн зохион байгуулагдлаа.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2023” тэмцээн зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг , түгээх, сурталчлан таниулах зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2023”  тэмцээнийг 18 сургуулийн 180 сурагчид, 36 багш, 36 эцэг, эхүүд амжилттай оролцлоо. 

Тэмцээний шагналт байранд

1-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургууль

2-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 15-р сургууль

3-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 130-р сургууль

Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 18-р сургууль

“Уран зохицуулагч”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургуулийн   сурагч  Э.Эрдэнэ

 "Шилдэг багш"-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургуулийн багш Г.Тайванбаатар, Р.Бадамханд нар тус тус шалгарлаа.


Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: