Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд хэлмэгдүүлэлтийн хор хөнөөлийг таниулан, соён гэгээрүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулсан эсээ бичлэгийн уралдааныг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг эсээ бичлэгийн уралдааныг 2022 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн эсээний сэдэв “Хэлмэгдсэн эмэгтэйчүүд” байсан бөгөөд уралдааны материалыг сэдвээ бүрэн гаргасан байдал, хэл найруулга, бичгийн алдаагүй, ашигласан, дурдсан баримт, мэдээлэл зөв эсэх шалгууруудаар дүгнэсэн. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Бат-Оргил 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уралдаанд түрүүлсэн сурагчдыг хүлээн авч уулзаж, шагналыг гардууллаа.
Тэргүүн байр-7 дугаар сургуулийн 10ё ангийн сурагч Б.Анунгоо шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал 500,000 төгрөг
Дэд байр-34 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч Б.Хулан шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал 400,000 төгрөг
Гутгаар байр-7 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Т.Энхгэрэл шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал 300,000 төгрөг
Тусгай байр-18 дугаар сургуулийн 11а ангийн сурагч П.Ундрал тусгай байранд шалгарч өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал 200,000 төгрөгөөр тус тус шагнасан.
Powered by Froala Editor
Сошиалаар түгээх: